Найла Аттиенза: Монголчууд бүгд муу хүмүүс биш, та минь л азгүй байжээ
Эх сурвалж: Zuv.mn
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн хурал дээр талийгаач Террил Аттиензагийн бага охин Найла Аттиенза монголчуудад, мөн ээждээ хандаж бичсэн захидлаа уншиж өглөө.
Тэрбээр “Би анх удаа хэвлэлд ярилцлага өгч байна. Өмнө нь эгч, аав хоёр минь өгдөг байсан. Гэхдээ ээж минь надад Хэзээ нэгэн цагт чи бусдад өөрийгөө илэрхийлэх хэрэг гарвал заавал цаасан дээр буулгаж байгаарай гэж захисан. Тийм учраас би нэг захидал бичсэн. Түүнийгээ уншиж өгье” гэлээ.
Захидалдаа “Бид 14 жилийн өмнө, 10 хан настай жаахан охин байхдаа хайрт ээжийгээ цаг бусаар алдсан. Хэдий 10 хан настай, жаахан байсан ч би тэр үед ээжтэйгээ дахиж хэзээ ч уулзахгүй болсон юм байна гэдгээ ойлгож байлаа. Ээж минь үгүй болсноос хойш гудамжууд хоосорч, шөнүүд маш урт болсныг санаж байна. Шөнөи х үйлдаг байлаа. Ээжийнхээ нэрийг дуудаад орилж байсан тэр жагсаалыг санадаг. Дэлхий ээжийг минь залгичихаад, биднийг хаячихсан л юм шиг санагддаг байсан. Бидэнд үлдсэн ганц зүйл бол уй гашуу.
14 жилийн дараа нэгэн сэтгүүлч ирж, биднийг сонсож, шударга ёсны дуу хоолой болсон. Хүн чанарын гараа сунгаж, биднийг босгосон. Энэрэл нигүүлсэл, хүн чанар гэдэг зүйл хил хязгаар үл харгалздаг юм байна. Би ээжийгээ тэвэрмээр байна. Би ээждээ хэлмээр байна, “Бүх монгол хүн муу хүн биш, та л азгүй байжээ” гэж хэлэхийг хүсэж байна. Бидэнд тусласан, бидэнд энэрэнгүй, нигүүлсэнгүй байсан монголын ард түмэн та бүхэнд баярлалаа. 14 жилийн дараа ч хайр бүдгэрдэггүй, 14 жилийн дараа ч итгэл найдвар биеллээ олдог юм байна” гэлээ.