Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Швейцарын хөгжлийн агентлагийн дэд суурин төлөөлөгч Бунуа Мейэр-биштэй уулзлаа

0

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Швейцарын хөгжлийн агентлагийн дэд суурин төлөөлөгч Бунуа Мейэр-Бишийг хүлээн авч Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хэрэгжилт болон хог хаягдал төрөлжүүлэн ангилах үйлдвэрийн явц, үйл ажиллагааг хариуцах байгууллагын талаар санал солилцов.

Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол,хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхэрдэнэ, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Анузаяа, төслийн зөвлөх Дани улсын Кови компанийн мэргэжилтэн Рейналдо Круз Ривера, Икон ХХК-н төслийн багийн дэд ахлагч Ц.Энхчимэг, техникийн менежер Б.Дэлгэрбаяр нар оролцлоо.
Энэхүү төсөл нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжиж хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах дүрэм, журмыг боловсруулах, гэр хорооллын айл өрхийн хог хаягдал цуглуулалт тээвэрлэлтийн менежментийг сайжруулах загвар төсөл хэрэгжүүлэх, хог хаягдлын менежментийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хүрсэн үр дүнгийн талаар Бунуа Мейэр-Биш танилцууллаа. Төслийн хүрээнд СХД-ийн 36 дугаар хорооны Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт 10 тн хог хаягдлыг хүлээн авч, ангилан ялгах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Энэхүү үйлдвэрийг цаашид үйл ажиллагааг хариуцах байгууллагыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах асуудлаар талууд тодорхой шийдэлд хүрэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *