Дэд сайд Б.Энхтүвшин “Эм Си Эс”-ийн хүн үү
Эх сурвалж: Zuv.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин 1992-2013 оныг дуустал 21 жил татварын салбарт ажилласан туршлагатай аж. Мөн Баянхонгор аймгийн ИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ. Тэрбээр татварын эдийн засагч мэргэжилтэй гэх ч цахимд байршуулсан намтрынх нь боловсролын хэсэг хоосон байгаа анхаарал татаж байна.

Б.Энхтүвшин Ерөнхий сайд Г.Занданшатартай ойр, мөн “Эм Си Эс”-ийн хүн ч гэгдэж буй. Улстөрийн хувьд танигдаагүй дүр юм.
Б.Энхтүвшин 2024 онд ХОМ-тээ дараах мэдээллийг өгч байжээ.
Өөрийн орлого: 140.808.000 төгрөг
Гэр бүлийн орлого: 233.005.000 төгрөг
Авто зогсоол: Хоёр ширхэг
Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 725.000.000 төгрөг
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Toyota, Aqua- 1
Жийп болон туулах чадвар өндөр Lexus, RX 350- 1
Тээврийн хэрэгсэл нийт дүн: 112.000.000 төгрөг
Мал, аж ахуй: 146 сая төгрөгөөр үнэлэгдэх
Үхэр-50, Адуу-20, Хонь-140, Ямаа-140, Үхэр-6
Хадгаламж: 76.142.000 төгрөг
Авлага: 58.000,000 төгрөг
Зээл: 187.000.000 төгрөг
Хөрөнгө оруулалт: Буянтбогд трейд ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК ХК ( Хувьцаа 950, 1072 ширхэг)