Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо

7800602bd66e8fb0ea23f55ef0e2be86

Эх сурвалж: Zuv.mn

Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд төрийн ордонд болсон сонсголын үеэр ажлаа хийж явсан Зөв.мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр рүү нулимж танхайрсан.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, өчигдөр шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл өнөөдөр /2025.12.18/ Ц.Оюунжаргалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн тойргийн шүүхэд боллоо.

Шүүхээс Ц.Оюунжаргалд танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн хуулиар торгуулийн ял /100.000 төгрөг/ оноов.

Тэрбээр шүүхийн танхимд сэтгүүлчээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийллээ.

About Author