MEGA MGC COFFEE 7-р салбараа нээлээ
MEGA MGC COFFEE брэнд нь хэрэглэгчдэдээ илүү ойртож, илүү хүртээмжтэй байх зорилгын хүрээнд 7 дахь салбараа Багшийн дээдийн дэргэдэх “Төгөлдөр төв”-д албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхлүүлжээ.


Тухайн салбар нь MEGA MGC COFFEE-ийн салбарууд дундаа хамгийн том нь бөгөөд Монгол дахь анхны 2 давхар кофе шоп гэдгээрээ онцлог юм. Нэг дор 114 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, зай талбай сайтай, орчин үеийн интерьер шийдлийг цогцоор нь бүрдүүлсэн байна.
Mega MGC Coffee нь уламжлалт кофе шопын хэв маягийг эвдэж ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ халуун дулаан орчинд кофе, смүүди, фраппе, эйд зэрэг 100 гаруй төрлийн амттай уух зүйлсээр өөрийгөө баярлуулах боломжийг олгодог юм.

2024 онд анхны салбараа нээсэн Mega MGC Coffee шоп нь Улаанбаатар хотод залуус найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрөөх, хосоороо амттай болзоо хийх, гэр бүлээрээ амралтын өдрөөр заавал зочлох газруудын тоонд аль хэдийн орж амжжээ.
Шинэ салбарын нээлтийн үеэр хэрэглэгчдэд зориулсан тусгай урамшуулал, сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдийг дуустал нээлтийн урамшуулал нь үргэлжлэх юм байна.