Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа

download (82)

Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг 2025 оны 12-р сарын 19-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос баасан, бямба гарагт 15:22 цагт гарч, Эрхүү хотод бямба гарагт очих хуваарьтай болжээ.

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний явах хуваарь 

Улаанбаатар хотоос хөдлөх цаг: 15:22

УБТЗ-ын галт тэрэг: Баасан гарагт, хоёр долоо хоногт нэг удаа явна.

Явах өдрүүд:

– 2026 оны 01-р сарын 02, 16, 30-ны өдөр
– 2026 оны 02-р сарын 13, 27-ны өдөр
– 2026 оны 03-р сарын 13, 27-ны өдөр
– 2026 оны 04-р сарын 10, 24-ний өдөр
– 2026 оны 10-р сарын 23-ны өдөр
– 2026 оны 11-р сарын 06, 20-ны өдөр
– 2026 оны 12-р сарын 04-ны өдөр

Анхааруулга: 2026.05.01-2026.10.09-ний хооронд баасан гараг бүр 15:22 цагт тогтмол явна.

ОХУ-ын галт тэрэг: Бямба гарагт, хоёр долоо хоногт нэг удаа явна.

Явах өдрүүд:

-2025 оны 12-р сарын 27-ны өдөр
-2026 оны 1-р сарын 10, 24-ний өдөр
– 2026 оны 2-р сарын 07, 21-ний өдөр
– 2026 оны 3-р сарын 07, 21-ний өдөр
– 2026 оны 04-р сарын 04,18-ны өдөр
– 2026 оны 10-р сарын 17, 31-ний өдөр
– 2026 оны 11-р сарын 14, 28-ны өдөр
– 2026 оны 12-р сарын 12-ны өдөр

Анхааруулга: 2026.05.02-2026.10.10-ны хооронд бямба гараг бүр 15:22 цагт тогтмол явна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.  

About Author