Сангийн дэд сайд Б.Хулан Гаалийн ерөнхий газарт ажиллалаа

601861969_1179476867709078_3488617851759295124_n

Сангийн дэд сайд Б.Хулан Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 11 дүгээр сард ГЕГ-т ажиллах үеэр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Сангийн дэд сайд Б.Хулан Гадаад худалдааны үйл ажиллагаанд дарамт учруулж болзошгүй салбарын хяналтыг сайжруулах;

Засгийн газрын “11-11” төвд ирж буй гаалийн байгууллагатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлыг, түргэн шуурхай шийдвэрлэн, гомдол, саналын шийдвэрлэлтийн явцыг 7 хоног бүр танилцуулах;

Импортын барааны шалгалтыг багасгахад тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлж судалгаа, дүн шинжилгээ хийж танилцуулах зэрэг үүргийг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад өглөө.

Гаалийн Ерөнхий газар гаалийн харилцаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

Нийт импортын 80 гаруй хувьд бичиг баримтын болон бараанд шалгалт хийж буй одоогийн нөхцөл байдлыг өөрчилж, шалгалтад хамрагдах хувь хэмжээг бууруулан, эрсдэлийн удирдлагын тогтолцоог эрчимжүүлэх ажлыг үе шаттай хийж байна.

About Author