НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ХАНГАЖ БАЙНА

599953100_750975768034581_8553797195552800530_n

Улсын хэмжээнд түлш, шатахууны хомсдол үүсэж, тээврийн салбарт хүндрэл үүсч байгаа нөхцөлд, Аймгийн Засаг даргын 01/3427 дугаар захирамжийн дагуу Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг “Даланзадгад зорчигч тээвэр” ОНӨААТҮГ-т шатахууныг тогтмол, түргэн шуурхай олгож, үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Үүний дагуу Даланзадгад сумын нийтийн зорчигч тээвэр өдөр бүр 08:00-19:00 цагийн хооронд 6 чиглэлд тасралтгүй үйлчилж байна.

Чиглэлийн зураглал, цагийн хуваарийг төв зогсоол, эцсийн болон дундын зогсоолд, мөн автобус бүр дээр байрлуулсан ба QR кодыг уншуулан хөдөлгөөнийг хянах боломжтой. Мөн Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автобусны билетийн кассыг иргэдэд ойртуулан, өөрийн байранд ажиллуулж байна.

“Даланзадгад зорчигч тээвэр” ОНӨААТҮГ

About Author