Х.Ганхуяг: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 60 хоног дотор төлж болно
Шадар сайд Х.Ганхуягаас татварын асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Гаалиар орж ирэхэд НӨАТ төлөх хугацаа өгдөг болно. 90 хоногийн дотор НӨАТ-ын татварыг төлдөг болно. Энэ нь эргээд компаниудад санхүүжилтийн болон санхүүгийн эх үүсвэр талдаа маш хэрэгтэй болно гэсэн үг.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 60 хоног дотор төлж болно гэсэн заалт орж байгаа. Дээрээс нь хугацаа хэтэрсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн данснаас татвар суутгаж авдаг шүү дээ. Түүнийг болиулж эхлээд зөвлөж зааж анхааруулдаг. Мөн суутгаж авахдаа 20 хувийг нь үлдээгээд 80 хувийг нь авдаг байдлаар зохицуулна” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1BNPkphM1D