Баян-Өлгийд суудлын автомашин онхолдож, нэг иргэн хавчуулагдсан осол гарчээ
Зам, тээврийн осол – Автозамын тээврийн осол: Баян-Өлгий аймаг, Өлгий сум 10 дугаар багийн задгайд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.23-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан иргэн А /27 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн үзүүлж, Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн.