BMW брэнд Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн албан ёсны хамтрагч боллоо

9py6r1_ikon_banner_-_A_x974

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг шинэ түнштэй боллоо. Дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч BMW брэндийн Монгол дахь албан ёсны дилер Бавариа Моторс компани Үндэсний дээд лигийн албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллахаар болжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний дээд лигийн эрэгтэй, эмэгтэй улирлын үнэ цэнтэй тоглогч (MVP)-ийн шагналыг цаашид BMW брэндийн нэрэмжит болгон олгохоор болсон байна.

Хамтын ажиллагааны гэрээнд Бавариа Моторс компанийн захирал Б.Сувд, Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар гарын үсэг зурж, талууд албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

Талуудын мэдээлснээр энэхүү түншлэл нь Үндэсний дээд лигийн үйл ажиллагааг илүү мэргэжлийн түвшинд хүргэх, олон улсын жишигт нийцсэн шагнал, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх, мөн спорт ба бизнесийн салбарын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.

About Author