Нийслэлийн Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шинэчлэх ажил эхэллээ

605177228_122155792952714421_2486920819324258952_n

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хотын гэр хороололд байрлах том оврын усан халаалтын зуухуудыг шинэчилж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2025.12.24/ “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэхээр гурвалсан гэрээ байгууллаа.

Гэрээнд санхүүжүүлэгч “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шюй Жинь Шөн, гүйцэтгэгчээр ажиллах “Газком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэржбүдээ, захиалагч тал Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар гарын үсэг зурав.

Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухуудыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэх хэмжээгээр агаар, орчны бохирдлыг бууруулах юм.

Тус зуухуудын шинэчлэлийн ажлыг ирэх онд дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө.

About Author