Хүүхдийн баяраар гэр бүлийн хүчирхийллийн 91 дуудлага иржээ
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр өчигдөр /2023.06.01/ 335 хүүхэд төөрчээ. Мөн баярын өдөр цагдаагийн байгууллагад нийт 1917 дуудлага ирсэн байна. Үүнээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 91, зөрчлийн 1595 дуудлага бүртгэгджээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажилласан. Гэвч баярын өдрөөр ирсэн дуудлага мэдээлэл өмнөх өдрүүдээс их байсан байна.
Алба хаагчид 2023 оны зургадугаар сарын 1-ний өдөр эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгсөн болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд мөн тоглоомноос унаж бэртсэн, унадаг дугуй, скүүтертэй явж байгаад бэртсэн хүүхдүүд олноор ирсэн бөгөөд одоогоор хоногийн тоо мэдээг нэгтгэж гаргаагүй байна гэлээ.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН БОЛ “ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ АЛБАДАН СУРГАЛТ”-Д ХАМРУУЛНА
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн 2021 онд 1531 болж, 2020 оноос 34.5 хувиар өсчээ. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 35 мянга гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 9526 зөрчил бүртгэгдсэн. Эдгээрээс 7240 буюу 76 хувийг нь шалгаж, шийдвэрлэхэд 1531 нь гэмт хэргийн шинжтэй байсан болохыг ЦЕГ-аас мэдээлсэн.
Дээр хэлсэн статистикт багтсан бүх зөрчил болоод гэмт хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. Харин далд үйлдэгдэж буй хүчирхийллийг цагдаагийн байгууллага хянах боломжгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу цагдаагийн алба хаагч тухайн дуудлага мэдээлэл дээр очоод, хүчирхийлэл мөн байна уу, үгүй юу гэдгийг шалгаж шийддэг. Яагаад гэвэл утасны цаанаас хүмүүс дуудлага өгч байгаа учир заавал газар дээр нь очиж, тухайн хэрэгт аюулгүйн дүгнэлт хийж байж хэргийг гэмт хэрэг, эсвэл зөрчил гэж үздэг байна.
Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлд тохирсон, оновчтой шийтгэл ногдуулж, хохирогчийг хамгаалах нь зүйн хэрэг.
Хүчирхийлэл үйлдэгчийг баривчилсан хугацаанд “Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-д хамруулж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлдэг. Нийслэл хотод энэ ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа баривчлах төв хариуцан хэрэгжүүлдэг бол орон нутагт цагдаагийн байгууллага хариуцан ажиллад