Дарга нар “Өөрсөд дээрээ гал дуудах, элдэв зүйл битгий яриарай” гэж анхааруулсан

96caffdfaf82c1104cb9bd2e5374bfe9

Эх сурвалж: Zuv.mn

Зөв.мн сайтын сурвалжлах баг Дотоодын цэргийн 05 дугаар ангид дээр ажиллаж, нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэв.

“Өчигдөр орой дөрвөн цэрэг зодуулсан. Манай цэргийн анги дээр бичлэгт гарсан шиг зодуур, яргалалт, дэглэлт өдөр бүр болдог. Нүүр ам руу цохих, шүд үйрч унах зэрэг асуудал байнга гардаг. Зодуулдаггүй цэргийн алба хаагч гэж байхгүй.

 Нэг нь асуудал үүсгэхэд бид бүгд “алуулдаг”. Өнөөдөр өдрийн хоолны дараа ч гэсэн өөрсөд рүүгээ гал дуудах зүйл битгий хийгээрэй, янз бүрийн зүйл ярив гэж анхааруулсан.
Хэрвээ намайг ингэж ярьсныг мэдэх юм бол бид энэ долоо хоногтоо нар үзэхгүй шүү. Намайг нууцлаарай” хэмээн гуйв. 

Бичлэгийг нь тэдний аюулгүй байдлыг нь хангах үүднээс нийтлэхгүй байхаар шийдсэн болно. Өмнөх мэдээллүүдийг дараах линкээр үзнэ үү.

https://www.facebook.com/share/v/17nLUFXuAr

https://www.facebook.com/share/v/1ARgG7KgP5

https://www.facebook.com/share/v/1JvqwFkfHu

https://www.facebook.com/share/v/17JUShjR79

About Author