Ж.Чинбүрэн: Эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтээгүй

5555

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Улаанбурхан өвчний вакцины талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр Улаанбурхан өвчний вакцинжуулалтыг хийж байна. Манай иргэд өвлийн хүйтэнд гадаад руу аялаад ирэхдээ Улаанбурхан өвчний халдвар тээгээд ирдэг. Энэ удаад анхаарал болгоомжтой байгаарай гэж анхааруулъя. 

Томуу томуу төст өвчинтэй холбоотой вакцинжуулалтын ажлууд нэлээн хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтээгүй. Орны ашиглалт 80 хувьтай байгаа. Гадуур хүн их цугласан газраар явахдаа хүүхдүүддээ маск зүүлгэ. 

ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтнаас алдагдсан. ХЗДХЯ тагнуулын байгууллагатай хамтран хайж байна. Цааш нь халдвар тараахгүйн тулд хяналтанд байх ёстой” гэлээ.

About Author