Тээврийн цагдаагийн алба 2025 оны ажлаа дүгнэлээ

8a779ba9-bc67-434b-bad3-fcafc641e8ea-810x500

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба 2025 оны үйл ажиллагааны болон сахилга ёс зүйн тайлангийн хурлаа энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Корпрэйт конвейншн центр”-ийн концертын их танхимд амжилттай зохион байгууллаа. Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан болон албаны даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Тээврийн цагдаагийн албанаас 2025 онд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохион байгуулсан онцлог ажил арга хэмжээг танилцуулж, ажлын үр дүнгээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

“Ажил мэргэжлийн аварга алба хаагчаар 7, Тэргүүний алба хаагчаар 1, Албаны даргын баярын бичгээр 24 алба хаагчийг шагнаж, Тээврийн цагдаагийн албаны “Шилдэг удирдах ажилтан”-аар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Баттулгын Батбаатар, “Шилдэг хэлтэс”-ээр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс тус тус шалгарав.

About Author