Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэнг томиллоо
Өнөөдрийн хурлаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээ. МАН-ын
бүлгээс дэд хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Бадарчийн Хэрлэнг нэр дэвшүүлснийг Төрийн
байгуулалтын байнгын хороо дэмжив. Түүний өмнө Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн
Б.Баярбаатар ажиллаж байсан билээ.