Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдлээ

6881a1f29d039

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдлээ. Эмнэлэгт 19 хүн хэвтэн эмчүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 11 хүн, хөдөө орон нутагт 8 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5154
хүрсэн байна. Мөн 0-4 насны 3217, 5-9 насны 1791 хүүхэд, 15-19 насны 1739 хүүхэд улаанбурханаар
өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин
юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө
очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй
хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

About Author