“Dr.Acne zero” аппарат батгашсан арьсыг сорвигүй, бүрэн эдгээнэ

30b85f75-3236-4d83-a796-160fcefe1aa6-810x500

БНСУ болон Монгол Улсын гоо сайхны бизнес эрхлэгчдийн “Beauty Hub” уулзалт өнөөдөр /2026.01.05/ “Галлериа Улаанбаатар” төвийн гурван давхарт байрлах “Жуулчин” танхимд боллоо. Энэхүү бизнес эрхлэгчдийн уулзалтаар гоо сайхны мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, бүтээгдэхүүн танилцуулга, бизнесийн зөвлөгөө, санхүүгийн дэмжлэгийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Ингээд бизнес уулзалтад оролцохоор ирсэн төлөөлүүдийн байр суурийг хүргэе.


БНСУ-ын “Nanocelitech” компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Шин:

-Монголынхоо бүсгүйчүүдэд эрүүл мэндийн болон гоо сайхны нэмэлт тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тодруулбал, “Dr.Acne zero” болон “Nano Q”- ийн хамтарсан бүтээл болох үрэвсэлтэй арьс арчилгааны төхөөрөмж юм. Энэ аппарат нь хүний батгашсан арьсны хэсгийг бүрэн эдгээж, сорви үлдээдэггүй гэдгээрээ давуу талтай. Монгол орны цаг агаар эрс тэс бөгөөд хуурай, маш их тоосжилттой учраас өсвөр насны хүүхдүүдийн нүүрний арьс батгаших тохиолдол их байна. Энэ батгашилтыг хэрхэн зөв эмчлэх вэ гэдэг асуудал маш чухал. Тийм учраас манай энэ аппарат хамгийн зөв сонголт байх болно.

Үүнээс гадна онцлох нэг гоо сайхны бүтээгдэхүүн бол цагаан алтыг задалж, гоо сайхны бүтээгдэхүүнд нь шингээн өгч, арьсны гүнд тэжээл өгдөг бүтээгдэхүүн юм.

Ингэснээр хүний арьсыг хоргүйжүүлж, бактер болон үрчлээний эсрэг үйлчилгээтэй. БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний салбар дэлгүүрээ Монголд нээхээр төлөвлөж байна. Манай бүтээгдэхүүн Япон, Тайланд зэрэг улсуудад нэвтэрч, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байгаа. Энэ удаа Монголд бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдэд хүргэж, гоо сайхнаа аварч үлдэх боломжтой болж байна.

“БАТГА, НҮХЖИЛТ, АРЬС ЧАНГАЛАХ ГЭСЭН 3 ТЕХНОЛОГИЙГ ХАВСАРСАН ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ”

“Gegee skin beauty” гоо сайхны эмнэлгийн үүсгэн байгуулагч Б.Нарангэрэл:

-БНСУ болон Монгол Улсын гоо сайхны бизнес эрхлэгчдийн “Beauty Hub” уулзалтыг хийснээр БНСУ-д трэнд болж буй, орчин үеийн чанартай, олон улсын стандартад нийцсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг танилцуулж, албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлэх зорилготой юм. Дэлхий нийтээрээ БНСУ-д үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг. Монгол Улсын хувьд ч олон улсын жишигтэй хөл нийлүүлэн хөгжиж буй улс орны гоо сайхны бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг хэрэглэх боломж бүрдэнэ.

Жишээлбэл, “Dr.Acne zero” аппарат нь хүний нүүрний батга, нүхжилт, арьс чангалах гэсэн гурван технологийг хавсарсан хамгийн сүүлийн үеийн технологи гэдгээрээ онцлог.

Мөн цагаан алтыг шингэрүүлж, гоо сайхны бүтээгдэхүүнд шингээж хүний арьсыг чангаруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Уг гоо сайхны бүтээгдэхүүнийг зөвхөн БНСУ-д үйлдвэрлэдэг бөгөөд Япон улсын гоо сайхны салбарт өргөнөөр нэвтэрсэн. Энэ уулзалтад гоо сайхны чиглэлээр бизнес эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

“25 ЖИЛИЙН ТУРШ ХҮНИЙ АРЬСНЫ ХӨГШРӨЛТ БОЛОН БАТГАШИЛТЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА”

БНСУ-ын “Raparay” компанийн Гүйцэтгэх захирал Ким Жэ Юн:

-Монгол бүсгүйдээ хандаж арьс арчилгааны зөвлөгөө өгөхөд, арьсаа сайтар цэвэрлэх байдаг. Би Монголд  ирээд нэг анзаарсан зүйл гэвэл ус нь хатуулаг ихтэй юм байна. Хүнд металь ихтэй усаар нүүрээ угаахаар хэчнээн сайн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглаад ч нэмэргүй. Тийм болохоор та бүхэн боломжтой бол шүүсэн усаар нүүрээ угааж хэвшээрэй гэж зөвлөе. Түүнчлэн Монгол орон эрс тэс цаг агаартай учраас эмэгтэйчүүд маань арьсныхаа чийг тослогийн тэнцвэрээ хадгалахад маш хүндрэлтэй юм байна. Тиймээс арьсаа тогтмол чийгшүүлж, шүүлтүүртэй усаар арьсаа цэвэрлэж байгаарай.

Манай компани нь 25 жилийн турш, хүний арьсны хөгшрөлт болон батгашилтын эсрэг эмчилгээ үйлчилгээг явуулахаар маш их судалгааг хийж ирсэн.

Ер нь хүний нас ахих тусам арьсан дахь уургийн хэмжээ буурсны улмаас хөгширч байдаг. Үүнийг нөхөн сэргээх болон хөгшрөлтийг намжаах чиглэлээр тоног төхөөрөмжүүдийг танилцуулж байна. Батгашилттай арьсыг дотроос нь эмчилж, арьсны гүнд хүрч үрэвслийг нь бууруулах үйлчилгээтэй аппарат болон үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг онцолж байгаа юм.

8a5ba64c-b0b2-49f7-948e-2cbb0cee7a5c

5e2bea0a-6970-47a9-81a0-7db7001ee468

ba1240f3-ac5a-4371-aded-e0f25db76de5

a00da48e-cd37-40e4-b6e9-2a3409775e5a

9788092f-2d08-426d-bbb1-79101ae63bf2

3254815f-0b32-40c8-8736-15ffa3884457

9d08fb1a-49a5-49ee-ac2a-3655c3be98d3

About Author