Кино урлагийг дэмжих сангаас 3 кинонд санхүүжилт олгохоор болжээ

47rvwa_422817372_384345894286718_5008955362922233761_n_x974

Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслүүдээ зарласан байна.

Тус сангаас 2025 оны сонгон шалгаруулалтаар гурван төсөл, арга хэмжээнд тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас “2025 оны сонгон шалгаруулалтад төсөл мэдүүлсэн уран бүтээлчид 2026 онд зарлагдах Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтад мэдүүлгээ сайжруулан дахин илгээх боломжтой” хэмээн мэдэгдсэн байна.

Кино урлагийг дэмжих сангаас доор 3 кино тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт авахаар болжээ.

About Author