“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо

79d55012238b192e3f93c7486ecbaa2e_x3 (1)

17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улирч, гал морин жил гарах гэж байна.

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо.

Төгсбуянтын зурхайн цаг тооны бичигт дурдсанаар модон могой жилийн өвлийн адаг сарын 30-н буюу битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт тохиож байгаа юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зааснаар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-н буюу хоёрдугаар сарын 18-ны Лхагва, 19-ний Пүрэв, 20-ны Баасан гарагт бүх нийтээрээ амарна.

About Author