2026 оны санхүүгийн зах зээлд эхний чухал алхам хийгдлээ
“Булл капитал ББСБ” ХХК нь “Мандал капитал маркетс” ҮЦК-тай хамтран хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах албан ёсны зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авлаа.
Энэхүү үнэт цаас нь 2026 онд зах зээлд танилцуулагдах анхны, нээлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд бодит хөрөнгөөр баталгаажсан, ил тод бүтэцтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хууль, зохицуулалтын хүрээнд олон нийтэд санал болгож байна.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь тухайн үнэт цаас нь тодорхой үнэлгээтэй бодит хөрөнгө, зээлээр 100 хувь баталгаажсан байдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, үнэт цаасыг гаргасан компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдолд ч, уг үнэт цаас нь 100% бодит барьцаа хөрөнгөөр хамгаалагдсан бүтэцтэй байхаар зохион байгуулагддаг.
Энэхүү бүтэц нь:
Бодит хөрөнгөөр баталгаажсан,
Ил тод зохион байгуулалттай,
Зохицуулагч байгууллагын хяналт дор хэрэгждэг
гэдгээрээ онцлог бөгөөд зах зээлд итгэлцлийг нэмэгдүүлэх давуу талтайд тооцогддог.
“Булл капитал ББСБ” ХХК -ийн гаргаж буй энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь мэргэжлийн байгууллагуудын оролцоо, үнэлгээ, хяналтын хүрээнд хэрэгжихээр боллоо.
“Мандал капитал маркетс” ҮЦК-ийн оролцоо, харилцагч төвтэй хандлага
Хөрөнгө оруулагч бүрийн санхүүгийн зорилго өөр байдаг тул “Мандал капитал маркетс” ҮЦК нь энэхүү бүтээгдэхүүнтэй холбоотойгоор санхүүгээ хэрхэн удирдах, мөнгөө урт хугацаанд зөв бүтэцтэйгээр өсгөх талаар мэргэжлийн брокеруудын зөвлөгөөг ойлгомжтой байдлаар хүргэх харилцагч төвтэй хандлагыг баримталж ажиллаж байна.
Үнэт цаас гаргагчийн байр суурь
“Булл капитал ББСБ” ХХК-ийн Дэд захирал Н. Оюунтунгалаг:
Манай компани санхүүгийн зах зээлд ил тод, хариуцлагатай бүтээгдэхүүн санал болгох зарчмыг баримталж ирсэн. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах албан ёсны зөвшөөрөл авснаар зах зээлийн шаардлага, зохицуулалтад нийцсэн, итгэлцэлд суурилсан бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх боломж бүрдэж байна.
“Булл капитал ББСБ” ХХК нь хөрөнгийн зах зээлд нийт зургаан удаа бонд гаргаж, эдгээрийг цаг тухайд нь, бүрэн төлж барагдуулсан туршлагатай үнэт цаас гаргагч юм.
Энэхүү туршлага нь манай компанийн зах зээлийн сахилга бат, хариуцлагатай санхүүгийн удирдлагыг илтгэж байгаа бөгөөд энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаанд итгэлцлийн чухал суурь болж байна.
Хөрөнгө оруулагчдад зориулсан боломж
“Булл капитал ББСБ” ХХК -ийн гаргаж буй энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь:
Ил тод бүтэцтэй хөрөнгө оруулалтыг сонирхож буй,
Хадгаламжаас өөр, илүү өрсөлдөхүйц өгөөжийн бүтэц бүхий санхүүгийн бүтээгдэхүүн хайж буй,
Эрсдэлийг тараан байршуулсан, хяналттай орчинд хөрөнгө оруулахыг зорьж буй
хөрөнгө оруулагчдад 2026 оны санхүүгийн төлөвлөгөөгөө бодитоор эхлүүлэх нэг боломж болохоор төлөвлөгдөж байна.
Мөн энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлогод ногдох албан татвар нь 5 хувь байх бөгөөд энэ нь хадгаламж болон энгийн бондын 10 хувийн татвартай харьцуулахад татварын хувьд давуу талтай байгаагаараа онцлог юм.
Энэхүү бүтээгдэхүүний бүтэц, нөхцөл, дэлгэрэнгүй мэдээллийг “Мандал капитал маркетс” ҮЦК-аас дараагийн шатанд албан ёсоор танилцуулах юм.
Зах зээлд үзүүлэх ач холбогдол
“Булл капитал ББСБ” ХХК -ийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхдээ хөрөнгийн зах зээлийн ил тод байдал, хариуцлагатай санхүүжилтийг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилтыг баримталж байгааг онцоллоо.