2026 он гарсан ч ЭМДС бүсээ чангалсан хэвээр байна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эдийн засаг, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Б.Батхуягийн мэдээлснээр, 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сан “нэг худалдан авагчийн тогтолцоо”-д шилжиж, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүжүүлж эхэлсэн байна.
Энэхүү тогтолцоонд шилжсэнээс хойш жил бүр тодорхой хэмжээний өглөг үүсч ирсэн бөгөөд жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийн өр хуримтлагдсаар, 2024 оны эцэст Эрүүл мэндийн даатгалын сан нийт 316 тэрбум төгрөгийн өглөгтэй гарсан байна.
Үүнтэй холбогдуулан дээд шатны болон хяналт шалгалтын байгууллагуудаас удаа дараа шалгалт хийгдэж, өмнөх жилүүдэд ч мөн “батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах” шаардлагыг тавьж ирсэн. Энэ шаардлагын хүрээнд 2025 онд тодорхой нэр төрлийн тусламж, үйлчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоон хэрэгжүүлж эхэлсэн юм.
Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд 2025 оны эцсийн байдлаар өглөгийн хэмжээ 316 тэрбум төгрөгөөс буурч, 202 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2026 онд хэрэгжүүлэх бодлогын хувьд, зарим төрлийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F4421943048089041%2F&show_text=false&width=476&t=0