БЗС-ийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан“ гэж үзэн ажлаас нь чөлөөлжээ
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
О.Сийлэгмаа нь энэ талаар “Сайд нар хууль зөрчиж тушаал гаргадаг, тэрийг хэрэгжүүлсэн сангийн удирдлага хэрэгтэн болдог. 2017-2020 онд гаргасан сайд нарын хууль зөрчсөн тушаалын асуудлаар 2025.10р сард Үндэсний аудитын газараас төлбөрийн акт тавьсан. Ийм алдааг давтаад байж чадахгүй.” хэмээжээ.
Тэрбээр ирэх лхагва гарагт мэдээлэл хийж, өөрийг нь ажлаас халсан шийдвэрийн эсрэг шүүхэд хандах аж.