НЗДТГ: СТӨ-ний барилгыг нурааж, 50 давхар барилга барих асуудал огт яригдаагүй
Өнөөдөр /2026.01.06/ цахим орчинд “Соёлын төв өргөөг нурааж, суурин дээр нь 50 давхар барилга барихаар болжээ” гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “50 давхар барилга барих асуудал огт яригдаагүй. Харин СТӨ-ний барилга нь олон жилийн насжилттай учраас барилгыг засаж, шинэчлэх талаар судалж, танилцаарай гэсэн. Энэ оны нийслэлийн төсөвт барилга барих төсөв тусгагдаагүй” гэсэн тайлбарыг өглөө.