Монгол Улсын Консерватор 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ
/Ерөнхий боловсролын I, VI, VIII анги/
– Цахим бүртгэл: I/1 – I/11-ний хооронд явагдана.
* Бүртгэлийн линк 2026.01.01-ний 09:00 цагаас вэб хуудас дээр нээгдэнэ.

– Бүртгүүлэхдээ https://www.conservatory.edu.m… – вэб хуудас руу орж Элсэлт цэсний Мэргэжлийн боловсрол ЕБС – руу орж анги тус бүрээр бүртгэлээ хийнэ.
– Шалгалтыг I/12-I/17-нд 09:00 – 17:00 цагт сургуулийн II байранд зохион байгуулна.
САНАМЖ
Элсэлтийн шалгалтад цахимаар бүртгүүлэх болон шалгалтын товын дагуу шалгуулахаар ирэхэд анхаарах зүйлс:
1. Хүүхдийн нас, анги тохирч байгаа эсэхийг нягтлах
2. Шалгалтын товыг www.conservatory.edu.mn вэб сайт, Монгол Улсын Консерватори,Mongolian State Conservatory пэйж хуудсаар мэдээлнэ.
3. Элсэлтийн шалгалтын төлбөрийг / 50000₮/ Монгол Улсын Консерваторын Төрийн сангийн 740090 100900015418 тоот дансанд тушааж, гүйлгээний утга дээр хүүхдийн овог нэр, регистрийн дугаар, мэргэжлийг бичнэ.
4. Цахимаар бүртгүүлэхдээ 1-ээс дээш мэргэжлээр шалгалт өгөх бол мэргэжил тус бүрээр шалгалтын төлбөр төлж, баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.
5. Шалгуулахаар ирэхдээ :
– 1-р ангид бүртгүүлсэн хүүхдүүд төрсний гэрчилгээ /эх хувь/, төлбөр төлсөн баримтыг бэлнээр /зургаар байж болно/ ;
Жич: И монголиагаас лавлагаа авсан бол хэвлэж авч ирээрэй.
– 5, 7-р ангийн хүүхдүүд хувийн хэрэг /эх хувь болон зургаар/, төлбөр төлсөн баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.

Холбогдох утас: +976 88015056