Арвин түүхтэй “Соёлын төв өргөө”-ний тухай таны мэдэх ёстой баримтууд

327913-14022025-1739524183-1015159347-soyoliin

Эх сурвалж: 24tsag.mn

Соёлын Төв Өргөө нь Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах соёлын томоохон цогцолбор юм.


Соёлын төв өргөөний барилгыг анх Шинжлэх ухаан, техник,соёлын ордон нэрээр Зөвлөлтийн тусламжаар барьж, 1988 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчуудад бэлэглэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Нийт 15000 ам. дөр. метр талбайтай. Цогцолбор нь 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12 давхар захиргааныибарилга зэргээс бүрддэг.

Уг цогцолборт Монгол Улсын Шинлэх Ухааны Академи, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Соёл
урлагийн хороо, Хүүхдийн номын ордон, Сөүлийн соёл мэдээллийн төв, Уран зургийн галерей,
Соёлын өвийн төв, Театрын музей, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Улсын филармони, Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Хошин урлагийн “Х-түц”хамтлаг,
“Хувьсал” продакшн зэрэг шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын төрийн ба төрийн бус олон
нийтийн байгууллага, хувийн хэвшийн 100 гаруй аж ахуйн нэгж төвлөрч үйл ажиллагаагаа явуулж
байна.

Тус ордонд жилд ойролцоогоор 300 орчим нийтийг хамарсан урлаг соёлын олон талт арга
хэмжээ зохиогдож, давхардсан тоогоор 350-400 гаруй мянган үзэгчдэд хүрч үйчилдэг.

Соёлы Төв өргөөний үндсэн бүрэлдэхүүн нь өнөөгийн байдлаар 80 гаруй ажиллагсадтай,
• Санхүүжилт менежментийн алба
• Уран бүтээл, техникийн алба
• Инженер техникийн алба
• Маркетинг үйлчилгээний алба
• “Соёл-Эрдэнэ” хамтлаг гэсэн 5 үндсэн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

About Author