Ц.Алтанзул: Ахмадуудаа улны амьдралаар амьдруулж байгаад гутаж байна
Эх сурвалж: Zuv.mn
Банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг ахмадууд мэдээлэл хийлээ. Тэд зургаадугаар сараас эхлэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж суулт зарласан билээ.
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр тэд дараах асуудлыг ярилаа.
Ц.Алтанзул: “Арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн талаар ярихаар бид энд ирсэн. Бидний тэмцэл зогсоогүй үргэлжилж байгаа гэдгийг хэлмээр байна.
Өнөөдөр ахмадууд бүгд улны амьдралтай болж, банкнаас банкны хооронд нулимстай явуулж байгаа асуудалд гүнээ харамсаж байна. Өчүүхэн шүлс шиг тэтгэвэр аваад тэр нь хүрэхгүй болохоор зээл авхуулаад амьдруулж байгаад нь гутаж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир биднийг халамжийн бодлогоор тэтгэвэрт гарсан гэж ярьж байна. Салбарын сайд нь ийм хариуцлагагүй зүйл хэлж болдог юм уу. Бид нийгмийн золиос болсон хүмүүс. Т.Аубакир энэ үүэндээ хариуцлага хүлээж халагдах ёстой.
УИХ-ын дарга Н.Учрал 36 сараар тэтгэвэр олгоно гэсэн. Бид маш их итгэж найдаж хүлээсэн. Гэтэл 36 сараар тэтгэвэр олгоогүй. Худлаа ярьсан.
Зам гүүр, тоног төхөөрөмж, соёлын төв барих болохоор 363 тэрбум төгрөгийг чичирж байгаад батлуулсан шүү дээ. Үнэндээ ахмадуудаа боддог байсан бол энэ мөнгийг тэтгэврийн нэмэгдэл дээр оруулахгүй яасан юм” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1D7Zti4T7H