Б.Жавхлан: Дубайд аялж яваа татварын хэлтсийн дарга нарыг ажлаас чөлөөлнө
Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, ” Нийслэл, дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нар ажлаа таслаад Дубайд аялж яваа юм байна. Салбарын сайд, дарга нар нь ч мэдээгүй байна. Бүгдэд нь хариуцлага тооцно.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн татварын газрын дарга Татварын ерөнхий газрын дарга дээрээ очоод бид явах гэсэн юм гээд хүсэлтээ хэлсэн байна. Тэгэхэд ингэж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн юм байна.
Би албан ёсоор хэлье. Өнөөдөр татварын байгууллагаас, төрийн сангаас, Сангийн яамнаас нэг ч төгрөгийн зардал гарч эдгээр хүмүүсийг гадаадад зугаалуулаагүй. Төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотой ямар нэгэн урамшуулал авсан хүн байхгүй.
Татварын ерөнхий газрын дарга нь чөлөө өгөхгүй гэж мэдэгдсээр байтал дур мэдэн өөрсдөө гадагшаа явсан байна. Эдгээр хүмүүс ажлаа таслаад явсан. Одоо хэзээ ирэх нь мэдэгдэхгүй. Тиймээс сайдын зүгээс эдгээр хүмүүстээ зохих арга хэмжээг ав гэдгийг хэлсэн” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1JnZyzu1JF