ТОДРУУЛГА: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т осол гарч, хүний амь эрсэдсэн хэргийг шалгаж байна

992eacce93591fadc4d139aac6bd1738

Эх сурвалж: ZUV.MN

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 11.00 цагийн үед осол гарч, геологич залуу нурангид дарагдаж нас баржээ.

Эл хэргийн талаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодрруулахад “Үйлдвэрлэлийн осол гарч, хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Одоо Эрдэнэт хотын цагдаагийн газар, прокурорын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах газрын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна.

Тун удахгүй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах албанаас албан ёсны мэдээллийг цахим хуудсандаа байршуулна” гэлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэж осол гарсан гэдгийг онцолсон юм.

About Author