ТӨВ: Хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөр өсжээ
Аймгийн хэмжээнд 2025 оны байдлаар хүчинтэй 23 санамж бичиг хэрэгжиж байна. Санамж бичгийн хүрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ 3.6 тэрбум болсон нь өмнөх оныхоос 1.5 тэрбумаар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Бизнес эрхлэгчдийг дэмжих урианы жилийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл ОХУ, БНХАУ-д зохион байгуулсан форум, үзэсгэлэнд оролцсон байна.
Ингэснээр “Жаргалант шим” компани ОХУ-ын “Дары Малиновки” агро холдинг компанитай, Аялал жуулчлалын “МСР” компани БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад аялал” жуучлалын компанитай, “Зүмбэрэл сүмбэр” эмнэлгийн хороо БНХАУ-ын Хөх хотын Дао рань эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.
Хөрөнгө оруулалтын ихэнх хувийг боловсрол болон хөдөө аж ахуйн салбарт нийлүүлсэн байна. Тодруулбал, 2025 онд БНСУ-ын Сүнчон их сургуулийн тэтгэлэгт 7 хүүхэд хамрагдаж, сумын сургуульд танхимын тохижилт, хичээлийн хэрэглэгдэхүүн, ариун цэврийн өрөө гэх мэт хөрөнгө оруулалтуудыг авсан байна. Хөдөө аж ахуйн салбарт сав баглаа боодлыг сайжруулах, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийсэн. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд хялбар болсон болжээ.