Монгол орны нийт нутгийн 77 хувь нь цасан бүрхүүлтэй байна
2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 77 хувьд цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх 10 хоногоос гурван хувиар нэмэгджээ.
Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурьдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаатад 31-40 см байна.
ЦУОШГ-аас цасан бүрхүүлийн зураглалыг аймаг тус бүрээр харуулж байна.






















