Завхан аймгийн удирдлага алба хаагчдад тэтгэмж давхардуулж олгожээ

73FBB833-B3DA-41EA-8332-3F463383E9C6

Завхан аймаг дахь Төрийн аудитын газар аймаг, сумдынхаа Засаг дарга нарын Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж ажилласан байдлыг шалгажээ.

Шалгалтад хууль батлагдсан 2022 оноос 2024 оныг хамруулсан бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтын хэрэгжилтийг шалгахад тэтгэвэрт гарсан 15 албан хаагчид 6.2 сая төгрөгийн тэтгэмж давхардуулан олгосон зөрчил илэрсэн байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн хэрэгжилтийг төсвийн шууд захирагчийн 2022-2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар шалган 165.7 сая төгрөгийн зөрчлийг илрүүлэн, аудитын шийдвэрийг гарган шалгагдагч байгууллагад хүргүүлж биелэлтийг тооцжээ.

About Author