Битүүний өдөр амарч хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэн ажиллах эсэх санал асуулгыг E-Mongolia системээр авч байна

download - 2026-01-15T222659.398

Цагаан сарын битүүний өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 02 дугаар сарын 28-ны амралтын өдөрт шилжүүлэн ажиллах талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр авч байна.

Санал асуулга 2026.01.20-ны өдөр 23:59 цагт хаагдах юм байна.

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг E-Mongolia системээр хэрхэн өгөх заавар:

E-Mongolia системд нэвтрэн орно.

Profile хэсэгт байрлах Санал асуулга цэс рүү орно

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг сонгоно.

Дээрх 2 сонголтоос аль нэгийг нь сонгож илгээх товч дарна

Таны санал амжилттай илгээгдэнэ.

About Author