“Ирээдүйнхээ төлөө нэгдье” өдөрлөгийг зохион байгуулав
“Авлигын эсрэг нэгдье” нөлөөллийн аяны хүрээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ирээдүйнхээ төлөө нэгдье” өдөрлөгийг 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.
Шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хувь хүний үнэт зүйлс, эрхэмлэх чанарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлийн оролцоонд тулгуурлан хөгжөөнт тоглоом, тэмцээн зохион байгуулах замаар зохион байгуулсан уг өдөрлөгт нийт 2000 орчим хүүхэд, иргэд оролцсон байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Эрүүл бие, эрүүл нийгмийн төлөө нэгдье” сэдэвт иргэдэд зориулсан өдөрлөг, арга хэмжээг “Улаанбаатар марафон”-той уялдуулан зохион байгуулж иргэд, олон нийтэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжид заасан соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллалаа.