Батлан хамгаалах салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх гэрээг баталгаажууллаа
Батлан хамгаалах салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх гэрээг баталгаажууллаа. УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг аймгуудын Засаг дарга нартай байгуулж, 2026 оны үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг баталгаажууллаа.
Энэхүү гэрээ нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо” зорилтын хүрээнд 2026 онд батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн хамгаалалтын бэлэн байдлыг хангах үндсэн зорилготой юм.

Гэрээний хүрээнд аймгийн засаг дарга нар болон ЗДТГ-ын Цэргийн штабууд
Хууль тогтоомжийн хэрэгжилт
Орон нутгийн хамгаалалт
Дайчилгааны бэлэн байдал
Цэрэгт татах халахтай холбоотой зохион байгуулалт, тоо бүртгэл,
Эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана