Ерөнхий сайдад 9,139 асуулт, санал илгээгээд байна

9as1wv_739b7a24-87fa-4361-b939-1e58cd37fe12_x974

Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНТВ-ээр маргааш буюу 2026 оны нэгдүгээр сарын 17-нд олон нийттэй шууд ярилцах гэж байна.

Ерөнхий сайдаас асуух асуулт, саналыг өнгөрсөн Мягмар гарагаас авч эхэлсэн. Өнөөдрийн /2026.01.16/ 15:00 цагийн байдлаар нийт 9,139 асуулт, санал ирүүлжээ. Тодруулбал:

И-Монголиагаар 8,303,

D-Gov сайтаар 774,

11-11 төвд 62 асуулт, санал тус тус ирсэн байна.

“Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш /2026.1.17/ 17:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд МҮОНТВ шууд дамжуулна.

Та санал, асуултаа И-Монголиа, D-gov сайт болон “11-11” утсаар илгээгээрэй.

About Author