Тав хүртэлх насны хүүхдүүд ахуйн орчинд гэмтэж, түлэгдэх эрсдэл хамгийн өндөр байдгийг ГССҮТ сэрэмжлүүлэв

images - 2026-01-17T024817.022

Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан хүүхдийг ахуйн орчинд гэмтэж бэртэхээс сэргийлэх, ахуйн орчны аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.

Бага насны хүүхдүүдийн түлэгдэлтийн ихэнх нь гэртээ, ялангуяа гал тогоо, халуун ус, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой байдаг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүд түлэгдэлтийн хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт ордог.

Бага насны хүүхдүүд дараах зүйлд түлэгдэх эрсдэл өндөр:

-Данх, халуун устай сав, цайны халуун сав

-Плитк, зуух, шарах шүүгээ

-Индүү, үсний сэнс

-Халуун тогоо, хайруулын таваг

-Ус буцалгагч сав

-Халуун шөл, цай, хоол

-Будаа агшаагч гэх мэт

Урьдчилан сэргийлэх алхам:

-Данх, халуун хоолтой савыг ширээний захад бүү тавь

-Плиткийн бариулыг дотогш харуул

-Хоол хийж байх үед хүүхдийг гал тогоонд ганцааранг нь бүү үлдээ

-Зуух, шарах шүүгээнээс хол байхыг зааж өгөх

-Индүү, үсний сэнсийг хэрэглэсний дараа залгуураас салгах

-Халсан үед нь хүүхдийн гар хүрэх газарт бүү орхи

-Утас, залгуурыг ил задгай орхихгүй байх

Түлэгдсэн тохиолдолд яах вэ?

-Түлэгдсэн хэсгийг 15-20 минут цэвэр, хүйтэн усаар урсгах

-Шүдний оо, тос, архи түрхэхгүй

-Хөөсийг хагалахгүй

-Яаралтай эмчид үзүүлэх

About Author