Н.Энхбат: Итгэл уучлалт үзүүлж бүх насаар хорих ялыг өөрчилж өгнө үү

Шүүхийн шийдвэр Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Э-ыг бүх насаар хорих ял оногдуулжээ

Эхнэрээ олон удаа хутгалж харгис хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат дээд шүүхэд гомдол гаргажээ. 

Тодруулбал тэрбээр тус гомдолдоо “Үр хүүхдэддээ зовлон шаналал авчирсандаа гэмшиж байна. Гурван хүүхдээ харж хандах хүнгүй ирээдүйг нь бүрсгэр үлдээсэндээ сэтгэл зовж байгаа тул итгэл уучлалт үзүүлж бүх насаар хорих ялыг өөрчилж өгнө үү.

Хорих ангид хөдөлмөр эрхлэх шагналыг хоногоор урамшуулан, суллагдах боломжийг хангаж өгнө үү” хэмээн бичжээ. 

Хэргийг эргэн сануулбал өнгөрсөн оны зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Энхбат “Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Түүнд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. 

Гэвч 11 дүгээр сарын 27-нд давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх тус саналыг хүлээн авалгүй хорих ялыг хэвээр нь үлдээсэн юм.  Гэсэн ч тэр дахин дээд шүүхэд хандаж ийнхүү гомдол гаргажээ.

About Author