Э.Ган-Эрдэнийн ээж: Алуурчинг баривчилж, ажиллагаа явагдаж байхад би утсаараа бичлэг хийсэн

434864634917533608029d2b26304a19

Эх сурвалж: Zuv.mn

Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сард 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж цогцсыг чемодан болон шкафанд нуусан хэрэг гарсан.  

Тус хэргийн хохирогчоос хамжигч болоод буй Э.Ган-Эрдэнийн ээж өөрийн цахим хуудсандаа “Миний хүү Э.Ган-Эрдэнэ хэргийн газраас цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу явж байхдаа над руу залгаж би яаран очсон. Бид цагдаагийн газар очиж, хүү маань хэргийн талаар мэдэгдэж, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй хэргийн газар очсон.

Алуурчинг унтаж байхад нь баривчилж, хэргийн газрын үзлэг хийж байхад би халаасанд байсан утсаараа дууны бичлэг хийсэн. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж итгэн өдий болтол энэ бичлэгийг задруулаагүй ч удаа дараалж, хүүг маань сошиалд хэрэгтэн гэх худал мэдээлэл тарааж сэвснээр эс үйлдэхүйгээр хамжигч яллагдагч болгон 90 хоног таслан сэргийлэх арга хэмжээг авч хорьж, алуурчин гэж гүтгэсээр байгаа тул аргагүйн эрхэнд задалж байна.

Энэ бичлэг ямар нэг эвлүүлэг биш бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад эх хувийг өгч, шинжээч томилуулан бодит эсэхийг тогтоолгож болно.

Мөн өмгөөлөгчдийн хувьд Ганбат өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллаж байсан. Гэвч Прокурорын байгууллага нотлох баримтгүй сошиалын нөлөөнд автаж миний хүүг яллагдагчаар татсан нь нэмж өмгөөлөгчийн тусламж авахад хүргэсэн. Хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзсан ч олны хэл амаас айж татгалзах өмгөөлөгчид их байсан.

Иймд Б.Мэргэн өмгөөлөгчид уг бичлэгийг сонсгож, зарим баримтыг харуулахад бидэнд итгэж өмгөөлж байгаа болно. Түүний хувьд алуурчин Дагвадоржийг өмгөөлөөгүй болохыг дашрамд дурдаж байна. Мөн Батхуяг өмгөөлөгчийн хувьд миний 10-н жилийн ангийн найз энэ хэргийг сонсоод надад туслахаар болсон” гэжээ.

About Author