Ерөнхий сайд Г.Занданшатар, БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар Давос хотноо уулзаж, цаашид байнга холбоотой байж, идэвхтэй хамтран ажиллахаар болов

615834960_1282139603949305_8152239006527885962_n

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дээд түвшний айлчлалуудыг уялдуулан зохион байгуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцов. Мөн Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлаж, өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах, цаашид байнгын харилцаа холбоотой байж, идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

About Author