102 аппликейшнд зөрчил мэдээлсэн 9112 иргэн 143 сая төгрөгийн урамшуулал авах эрх үүслээ
Өнгөрсөн оны буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал Татварын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 зааснаар зөрчил мэдээлсэн иргэнд жолоочийн торгуулийн 10-20 хувийг олгоно гэж заасан. Тэгвэл 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд нийт 11.727 иргэн зөрчил мэдээлснээс 126.769 зөрчил баталгаажжээ. Баталгаажсан зөрчлийн 62.886 нь торгуулиа төлж 9112 иргэнд урамшуулал авах эрх үүссэн байна. Урамшуулалд 143 сая төгрөг олгохоор төлөвлөжээ. Зөрчил мэдээлэх 102 аппликэйшний эхний улирал нэгдүгээр сарын 20-оор тасалж дансаа холбосон 5519 иргэнд урамшууллын мөнгийг өчигдрөөс эхлэн 72 цагийн хугацаанд олгож байна. Дансаа холбоогүй 3593 иргэн энэ улиралд урамшууллаа авах боломжгүй ч дараагийн улирал нөхөж авах боломжтой гэдгийг ЗХУТ-ийн ОНХХ-ийн мэргэжилтэн Л.Баярцэцэг мэдээллээ.