Б.Баярбаатар: Эрчим хүчний асуудал бол өрх бүрийн амьдралтай шууд холбоотой

97079f257c2586cd17795df44c14c8ce



УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Өчигдөр өглөө ДЦС 4 дээр саатал гарсан гэх мэдээллийг авсан. Түүнийгээ 36 цагийн дотор засаад хэвийн болгоно гэсэн. 

Төсөв хэлэлцэх үеэр их засварын зардал гэх 20 тэрбум төгрөгийг нь хасчихсан юм байна. Бид өнөөдөр эрчим хүч дулаан, тогоороо хангаж дийлэхгүй байгаа цагт төсөв мөнгийг нь хасаж танахгүйгээр асуудалд хандахгүй бол өрх бүрийн амьдралтай холбоотой асуудал байгаа байхгүй юу. 

Өнөөдөр гэр хорооллын айлууд лаагаа бариад тоггүй сууж байна гэдэг чинь байж болохгүй. 21-р зуунд тог цахилгаанаа ч шийдэж чадаагүй байгаад иргэд уурлах нь зөв. Эрчим хүчний реформ гээд чөлөөлсөн үнэ нь хаашаа ороод байгааг шалгах ёстой. 

Төрт тусгаар улс байна даа тог цахилгааныхаа асуудлыг яаж зөв бодлогоор явуулах вэ гэдэг нь чухал шүү дээ” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1C3FaAHnnA

About Author