ХЭҮК-ын шаардлагаар Зуунмод сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх хамгаалагдахаар боллоо

ad54acfcbf6736c1757487ec66f4eded

Хүний эрхийн Үндэсний Комисст “Зуунмод сумын Ерөнхий боловсролын “Хүмүүн цогцолбор сургууль”-ийн “А” дотуур байранд амьдарч буй суралцагчдын Монгол Улсын Үндсэн хууль, хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөө зөрчигдөж байна” гэх гомдол иржээ. Тус байгууллагаас уг гомдлын мөрөөр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус дотуур байрны нөхцөл байдал, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2023 оны Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт шалгаж хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрт Комиссын гишүүний 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/13 дугаартай Шаардлагыг хүргүүлсэн аж.      

Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг хангаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2026 оны төсвийг хэлэлцэн батлахдаа Зуунмод сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур байранд их засвар хийх 519.723.7 төгрөгийг шийдвэрлэсэн байна.

Шаардлагыг хэрэгжүүлснээр тус дотуур байранд амьдарч буй сурагчдын Монгол Улсын Үндсэн хууль, хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөө хэрэгжих нөхцөл бүрдэж, дотуур байрны барилга байгууламж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны орчин, үйлчилгээнд тавигдах MNS 6781:2019 стандартад нийцэх юм.

Ташрамд дурдахад тус дотуур байр нь Төв аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/446 тоот захирамжаар Зуунмод сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур болжээ.

About Author