Талын Монгол хоол Казахстаны зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

68i9dj_viber_image_2026-01-22_16-54-36-048_x974

Казахстан улсын Алматы хотод байрлах хамгийн том худалдааны төвүүд болох Алтан Ордо, Хөх Базаар болон онлайн платформуудаар Талын Монгол хоол зарагдаж, маш их эрэлттэй байна . Эдгээр төвүүд нь өдөрт мянга мянган хүний хөл хөдөлгөөнтэй тул олон хүн Монгол хоолны амтыг туршиж, мэдрэх боломжтой .

Мөн Казахстаны алдартай инфлүйнзерүүд Талын Монгол хоолыг дэмжиж, олон нийтэд танилцуулсан . Тэдний нөлөөгөөр цахим сүлжээнд 1 өдрийн дотор 50,000 орчим Reaction, 1.5 сая гаруй үзэлт авчээ .

Энэ нь зөвхөн анхаарал татсан тоо төдийгүй, худалдан авах сонирхлыг бодитоор илтгэж буй үзүүлэлт юм .

Reels-д Талын Монгол хоолыг танилцуулсан контентыг эндээс үзээрэй:

View this post on Instagram

A post shared by Дулат Тантаев(Юный Повар) (@yuniypovar)

Энэ амжилт нь Монгол хоол зөвхөн үндэсний хэрэглээнд үлдэхгүй, гадаадын зах зээлд танигдаж буйг нотолж, олон улсын хэрэглэгчдийг Монголын өвөрмөц хоолны соёлд татах эхлэл болж байна .

Талын Монгол – байгаль эх бүтээв

About Author