16 настай Л.Энхбаян Солонгосын ард түмэнд хандив өгчээ

san-hvvhed-zlb

“Энхбаян Хүүхэд” сангийн үүсгэн байгуулагч 16 настай Л.Энхбаян БНСУ-ын Нийгмийн халамжийн төвд хандив өгсөн байна. Тус хандив нь Солонгос улсын Нийгмийн халамжийн төвөөр дамжин хэрэгцээтэй иргэдэд хүрэх аж. Энэ тухай тэрбээр “БНСУ-д ажиллаж, амьдарч буй 50 мянга гаруй Монгол Улсын иргэдийн зүгээс оршин суугаа нийгэмдээ хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор миний бие энэхүү хандивын үйл ажиллагааг өөрийн “Энхбаян Хүүхэд” сангийн зүгээс хийсэн юм. Монголын айл болгонд Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг хүн байдаг байх. Энэ ч утгаараа энэхүү арга хэмжээгээр Солонгосын ард түмэнд жоохон ч гэсэн талархал илэрхийлэхийг зорьсон юм. “Энхбаян Хүүхэд” сангийн зүгээс Монгол, Солонгосын ард түмний найрсаг, хүмүүнлэг, энэрэнгүй, харилцан ойлголцсон, хүндэтгэсэн харилцаатай байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ташрамд дурдахад Л.Энхбаян ЭХЭМҮТ-ийн “Эх нялхсын эрүүл мэндийн төлөө” хандивт хоёр сая төгрөг, 2000 ширхэг амны хаалт хандивлаж байсан юм.

About Author