“ТЭМЭЭН ДЭЭРЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Улсын тэмээчдийн V зөвлөгөөн 2026 оны 1-р сарын 24–25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод болж өндөрлөлөө.
Тус өвлийн их наадам нь Монголын уламжлалт өв соёлыг хамгаалан хадгалах, тэмээний аж ахуйг сурталчлан хөгжүүлэх, өвлөн уламжлалт соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор улсын хэмжээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Түүнчлэн “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадамд Монгол Улсад суугаа 20 гаруй орны Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нар зэрэг хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.
Ийнхүү “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам нь Монголын уламжлалт соёл, тэмээний аж ахуйн хөгжил, малчдын хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд сурталчлан таниулсан ач холбогдол бүхий арга хэмжээ болж өндөрлөлөө.