Төрийн албаны зөвлөлөөс БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарт хандан шаардлага хүргүүлжээ

Ts.KhulanOrshooluuchlalbusulstoriynoylgoltsolkhusezhdakhindakhinkhyanuulzhgemburuukhuleelguygarchirsendmintechyaadanKhulangtsaazalekhornoosoourvagchgezhorilogchtsusannudtenguudeeMedezh


Төрийн албанд ажиллахын тулд тодорхой шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой төдийгүй төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтанд тэнцсэн хүмүүс томилогдон ажиллах учиртай. Төрийн албаны ямар туршлага мэдлэггүй,төрийн албанд тавигдах шалгуур шаардлагыг хангаагүй хэн дуртай нь сайд, даргын танил, дотнын хүн, “цүнх баригч” гэдгээрээ төрийн албанд томилогдон ажиллах учиргүй.

Тэгвэл УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар төрийн албаны хууль журмыг уландаа гишгэн, яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнгөрсөн оны 8 сард Т.Золбаярыг томилсон.

Т.Золбаяр нь Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд мэргэжил, туршлага, ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг Төрийн албанаас сануулсны дагуу Б.Батбаатар сайд Т.Золбаярыг шилжүүлэн яамныхаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилсон нь энэ нь мөн л төрийн албаны тухай хуулийг зөрчсөн томилгоо болжээ.

Т.Золбаяр нь хэдийгээр албан тушаал бууж, БОУАӨ-ийн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болсон ч өмнө нь ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гйцэтгэж байгаа мэт БОУАӨ-ийн яамны бүхий л асуудалд оролцож, албан тушаалын чиг үүргээ ч ойлгохгүй, төрийн албаны дүрэм журмыг зөрчиж байгаа тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцлон хэлж байв.

Тэрбээр “Сайдыг дагаж очсон гэдгээрээ төрийн албаны зарчим, дүрэм журмыг уландаа гишгэж байна. БОУАӨЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Золбаяр нь ТНБД, тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, бодлого зохицуулалтын газрын даргын ажилд ч оролцож байна. Энэ нөхрийг дуудаж асуудлыг нь ярих хэрэгтэй” гэж хэлж байв.

Мөн төрийн албаны зөвлөлөөс БОУАӨ-ийн Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон Т.Золбаярын томилгоо нь хууль зөрчсөн тул Төрийн албаны зөвлөлөөс “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар”, “Тогтоол хүргүүлэх тухай” албан бичгүүдээр дамжуулан Т.Золбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаярт хандан гаргасан ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, БОУАӨ-ийн Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон Т.Золбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байна.

Т.Золбаярын тухайд Б.Батбаатар “сайдын хүн” гэдгээрээ “даналзаж”, төрийн албан хаагчдыг дээрэлхэж ханддаг, бусдыг дорд үздэг, удирдах арга барилын ур чадваргүй нэгэн гэдгийг БОУАӨ-ийн яамны албан хаагчид жиг жуг ярьцгаадаг юм билээ.

Ямартай ч БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар та төрийн сайдын хувьд Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг биелүүлж, өөрийн “цүнх баригч” Т.Золбараа үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол хууль биелүүлээгүй шалтгаанд таньд хариуцлага яригдах хэмжээнд асуудал өрнөх болжээ.

Эх сурвалж: Amlalt.mn

About Author