Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна

qHNLjxpptDSgbECuWuvuljilt

Шадар сайд Х.Ганхуягийн өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу нөхцөлд өвөлжиж байна.

Тодруулбал Увс аймгийн Хяргас, Өндөрхангай, Ховд, Зүүнговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан. Ховдын Алтай, Үенч, Булган. Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Эрдэнэхайрхан. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Тарагт, Хайрхандулаан сумдад цагаан зуд нүүрлэжээ. Мөн Булган аймгийн Хангал, Баяннуур, Гурванбулаг. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Цагааннуур. Дархан-Уул аймгийн Шарынгол, Дархан, Орхон, Хонго, Төв аймгийн Зуунмод, Эрдэнэсант сум, Дорнод аймгийн Чойбалсан сумдын нутгаар цагаан зудтай байна.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн Сагсай, Увс аймгийн Зүүнхангай, Өмнөговь, Тэс, Баруунтуруун, Давст, Сагил, Тариалан сум, Завхан аймгийн  Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул сум, Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут сум,  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр сумдад зудархуу байна. Мөн

Булган аймгийн Бугат, Дашинчилэн, Рашаант сум, Өвөрхангай аймгмийн Баруунбаян-Улаан, Богд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Төв аймгийн Цээл, Алтанбулаг, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Жаргалант сум, Дундговь аймгийн  Луус, Хулд, Сайнцагаан, Дэрэн, Өндөршил сум, Хэнтий аймгийн Биндэр, Дэлгэрхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Өндөрхаан, Жаргалтхаан сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран, Онгон сум,  Дорнод аймгийн  Чулуухороот, Баяндун, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгаар цагаанаар зудархуу өвөлжиж буй аж.

Цагаан зуд гэдэг нь цас их хэмжээгээр орсон зудыг хэлнэ.

Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан тул одоогоор малын өвс, тэжээл дутагдсан зүйлгүй байгаа аж.

About Author