Английн Элчин сайд Фиона Блайт Дундговь аймагт ажиллалаа

619912064_1324596596373525_1931008147974768617_n

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Английн Элчин сайд Фиона Блайт болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар Дундговь аймгийн багш, сурагчид төдийгүй төрийн албан хаагчдын англи хэлний чадварыг нэмэгдүүлэх, сайжруулах, гадаад багш нарыг орон нутагтаа авч ирж ажиллуулах зэрэг асуудлаар санал солилцов. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Английн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд манай аймгийн багш нарын хөгжил, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт нарны эрчим хүчийг ашиглан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ.
Түүнчлэн Английн Элчин сайдын яамны санхүүжилттэйгээр Монгол Улсын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шат Дундговь аймагт хэрэгжиж байна.

About Author